• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ МХБ-ИЙН АРИЛЖААНЫ ҮНЭД ҮНДЭСЛЭН ТООЦОХООР БОЛЛОО

2023-09-28 08:42:49

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн  345 дугаар тогтоолоор “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай”  Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулж, 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцохдоо Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор боллоо.

АМНАТ-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 болон 47.17 дахь заалтуудын дагуу тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5-10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр тооцдог бөгөөд борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан эсэхээс үл хамааран www.sxcoal.com, www.umetal.com, www.indmin.com зэрэг олон улсын эх сурвалжид нийтлэгдсэн үнийн мэдээллийг ашиглах зохицуулалттай байсан юм.

Ийнхүү тус шийдвэрийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх боломжтой болсон нь бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан ил тод, нээлттэйгээр худалдах компаниудын тоог нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэхэд эерэг үр нөлөө үзүүлэх юм.

Монголын хөрөнгийн бирж нь 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс  9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 141 удаагийн арилжаагаар нийт 6.8 сая тонн 6 төрлийн нүүрс, 94.6 мянган тонн 2 төрлийн төмрийн баяжмалыг нийт 2.9 их наяд төгрөгөөр арилжаад байна. Арилжааны үр дүнд бүтээгдэхүүний зарласан доод үнэ 50 хүртэл хувиар өсөж, худалдагч компаниудын борлуулалтын орлогыг 247.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Засгийн газрын тогтоолыг эндээс үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ