• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-27 17:15:54

2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 220,547,975 төгрөгийн үнийн дүн бүхий 1,019,411 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Глобал монголиа холдингс ХК (HML +15.00%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.97%), Баянгол зочид буудал ХК (BNG +14.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -13.07%), Шарын гол ХК (SHG -5.56%), Хас Банк ХК (XAC -2.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,871 ширхэг нэгж эрх 4,945,887 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 450 ширхэг бонд  44,964,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 3,126,315 ширхэг хувьцаа 296,999,925 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,384,000 юань буюу 7,755,530,240 төгрөгөөр,

  • “Тавантолгой” ХК-ийн 75 багц 480,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 67,728,000 ам.доллар буюу 234,427,603,680 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 339,000 ам.доллар буюу 1,173,384,090 төгрөгөөр, 

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58% төмрийн баяжмал 401,200 ам.доллар буюу 1,388,677,572 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 245,312,653,369 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.85% хувиар өсөж, 35,112.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,218,543,747,721 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ