• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-15 17:59:20

2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 151,470,808 төгрөгийн үнийн дүн бүхий 599,777 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +8.69%), Улсын их дэлгүүр ХК (UID +6.83%), Инвескор ББСБ ХК (INV +3.40%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -9.90%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -2.37%), Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB 2.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 2,063 ширхэг нэгж эрх 1,324,154 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,435 ширхэг бонд  843,078,250 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,000,000 юань буюу 7,628,960,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 17 багц 51,000 тонн FE 65% төмрийн баяжмал 5,074,500 ам.доллар буюу 17,588,115,510 төгрөгөөр,

  • "Монголросцветмет” ТӨҮГ-ын 7 багц 21,000 тонн FE 65% төмрийн баяжмал 2,089,500 ам.доллар буюу 7,242,165,210 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58% төмрийн баяжмал 571,200 ам.доллар буюу 1,979,767,776 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 35,434,881,708 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.11% хувиар өсч, 35,020.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,975,947,791,590 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ