• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-14 14:50:56

2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 137,296,254 төгрөгийн үнийн дүн бүхий 485,975 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хархорин ХК (HHN +14.97%), Эрээнцав ХК (ECV +14.96%), Ариг гал ХК (EER +9.68%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Түшиг Уул ХК (TUS -13.04%), Бодь Даатгал ХК (BODI -10.20%), Э-Транс ложистикс XК (ETR -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 1,550 ширхэг нэгж эрх 312,024 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 457 ширхэг бонд 45,676,800 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 7,294,736 ширхэг үнэт цаас 692,999,920 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 14,848,000 юань буюу 7,069,578,240 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 75 багц 480,000 тонн 1/3 коксжих нүүрс 58,368,000 ам.доллар буюу 202,429,562,880 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 210,375,426,118 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.51% хувиар буурч, 34,637.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,018,515,533,999 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ