• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48965.06

( -60.73 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48965.06 -60.73
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

2023-09-08 16:54:03

Зөвлөх үйлчилгээний нэр: “Монголын хөрөнгийн биржийн нягтлан бодох бүртгэлийн   бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулан боловсруулах зөвлөх үйлчилгээ”

Захиалагч: “Монголын хөрөнгийн бирж” ХК

Үндэслэл: Компанийн 2022 оны санхүүгийн тайланд аудит хийсэн “Өлзийт Аккаунт аудит” ХХК-ийн аудитын зөвлөмж болон компани Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Уул уурхайн биржийн тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагааны чиглэл нэмэгдсэнийг тус тус үндэслэн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэнчинг хүлээн авах, буцаах, арилжааны шимтгэл болон захиалга бүртгэх үйлчилгээний хөлсийг бүртгэх зэрэг холбогдох ажил гүйлгээг санхүүгийн тайланд тусгаж өгөх шаардлагатай болсон.

Зорилго: Компанийн “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-т Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүү тайлагналын олон улсын стандарт, Татварын багц хууль, Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль, журмын өөрчлөлт шинэчлэлийг тусган даган мөрдөж, хэрэгжүүлж ажиллахад боломжтой, тодорхой, ойлгомжтой байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулахад оршино.

Хийгдэх ажил: Зөвлөх нь компанийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт оруулах өөрчлөлтийн талаар харилцан санал солилцож, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Одоо мөрдөгдөж буй Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтэй танилцан судлах, дүгнэлт өгөх;

  • Захиалагч талын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, хүлээгдэж буй үр дүн өөрчлөлтийн талаар санал авах, судалгаа хийх;

  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт зөвлөхийн ажлын даалгаврын зорилгын дагуу тусгах нэмэлт, өөрчлөлтийн саналыг ирүүлэх;

  • Захиалагч талын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;

  • “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийн төслийг шинэчлэн боловсруулах;

  • Шинэчлэн боловсруулсан төслийг захиалагч талын төлөөлөлд танилцуулан, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;

  • Шинэчлэгдсэн “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг захиалагч байгууллагад хүлээлгэн өгөх;

Зөвлөх үйлчилгээний багт тавигдах шаардлага: Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч багийн гишүүд нь эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн бакалавр болон мэргэшсэн нягтлан бодогч байх, багийн удирдагч нь 3-аас доошгүй жил нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулахад зөвлөхөөр ажилласан туршлагатай байх бөгөөд ижил төстэй ажлын туршлагын мэдээллийг ирүүлнэ. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн өмнөх онуудын санхүүгийн тайланд аудит хийж байсан бол давуу тал болно.

Сонирхсон этгээд холбогдох материалыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор finance@mse.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс

Утасны дугаар: 11-310470 /2213/

Цахим шуудангийн хаяг: finance@mse.mn

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ