• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-17 14:56:18

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 149,659,552 төгрөгийн үнийн дүн бүхий 859,944 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +13.04%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +5.94%), Монгол Базальт ХК (MBW +3.06%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол УБ-БҮК ХК (BUK -12.73%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -6.19%), Айтүүлс ХК (ITLS -5.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,786 ширхэг нэгж эрх 7,441,062 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас 1,152,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 3,018,400 ширхэг үнэт цаас 650,355,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 808,607,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.11% хувиар өсч, 35,866.26 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,493,790,324,591 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ