• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48637.96

( -284 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48637.96 -284
MSE A Индекс 17928.86 -112.67
MSE B Индекс 14613.26 26.43

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-28 16:25:04

Энэ өдөр нийт 19,616,770,028 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

"ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-04-28 15:22:00

Тус банк Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 19 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2,000.0 (хоёр мянга) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

МОНГОЛ УЛС АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРНООР СОНГОГДЛОО

2025-04-28 10:29:53

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын түүхт 30 дахь Ерөнхий чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авлаа.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-15 15:10:27

2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 292,428,576 төгрөгийн үнийн дүн бүхий 612,232 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол секюритиес ХК (MSC +14.84%), Хүрд XK (HRD +14.79%), Айтүүлс ХК (ITLS +5.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Фронтиер Лэнд Групп ХК (MDR -14.99%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -13.24%), Увс чацаргана ХК (CHR -11.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 82,734 ширхэг нэгж эрх 9,986,081 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,524 ширхэг үнэт цаас 151,729,440 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 41,772 ширхэг үнэт цаас 250,005,420 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,080,000 юань буюу 6,735,590,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,439,739,917 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.68% хувиар буурч, 35,526.87 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,420,938,416,858 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ