• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-04 14:58:11

2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 232,747,002 төгрөгийн үнийн дүн бүхий 566,350 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.98%), Шарын гол ХК (SHG +14.03%), Дархан хөвөн ХК (DAH +12.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын цахилгаан холбоо ХК (MCH -14.73%), Булигаар ХК (MBG -10.97%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -8.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,917 ширхэг нэгж эрх 2,535,524 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаас 50,000,000 төгрөгөөр,

  • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 5 багц 32,000 тн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 4,684,800 доллар буюу 16,226,648,064 төгрөгөөр, 

  • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 5 багц 32,000 тн 1/3 коксжих нүүрс 3,555,200 доллар буюу 12,314,075,136 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа. 

Энэ өдөр нийт 28,826,005,726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.54% хувиар буурч, 36,475.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,801,644,730,607 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ