• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУД ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛНА

2023-08-04 14:56:35

Монголын хөрөнгийн биржийн I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд наймдугаар сарын турш 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулна.

Энэхүү үйл ажиллагааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас жил бүр зохион байгуулдаг бөгөөд иргэд, олон нийт хувьцаат компаниудын хагас жилийн тайлантай танилцсанаар тухайн компанийн санхүүгийн голлох үзүүлэлт, онцлох үйл явдлуудын мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үнэ цэнэтэй мэдээллүүдийг хүлээн авах боломжтой.

Тайлан танилцуулах арга хэмжээ 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар эхлэх бөгөөд үнэт цаасны компаниудын төлөөлөл, судлаач шинжээчид, хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхогч та бүхнийг Монголын хөрөнгийн биржид хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Урьдчилсан хуваарь: 

Компанийн нэр

Хуваарьт өдөр

Цаг

1

Монголын Хөрөнгийн Бирж

8/7/2023

14:00

2

Би ди сек ХК

8/7/2023

15:00

3

Ард санхүүгийн нэгдэл ХК

8/8/2023

14:00

4

Ард кредит ББСБ ХК

8/8/2023

15:00

5

Газар Шим Үйлдвэр ХК

8/10 2023 

14:00

6

Ард Даатгал ХК

8/10/2023

15:00

7

Хаан банк ХК

8/11 2023 

14:00

8

Инвескор ББСБ ХК

8/14 2023

14:00

9

Монос хүнс ХК

8/14 2023 

15:00

10

Богд Банк ХК

8/15 2023 

13:00

11

ЛэндМН ББСБ ХК

8/15 2023 

14:00

12

Айтүүлс ХК

8/16 2023 

14:00

13

АПУ ХК

8/16/2023

15:00

14

Мандал Даатгал ХК

8/16 2023 

16:00

15

Мик холдинг ХК

8/17 2023 

13:00

16

Төрийн Банк ХК

8/18 2023 

14:00

17

Сүү ХК

8/18 2023 

15:00

18

Талх чихэр ХК

8/21 2023 

14:00

19

Таван толгой ХК

8/21 2023 

15:00

20

Худалдаа Хөгжлийн банк

8/22 2023 

14:00

21

Түмэн шувуут ХК

8/22 2023 

15:00

22

Голомт Банк

8/23 2023 

14:00

(Зарим компаниас тайлан танилцуулах өдөр, цагийг баталгаажуулж ирүүлмэгц хуваарийг нэмж оруулах болно)

Арга хэмжээний шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар https://www.facebook.com/mongolianstockexchange хүлээн авах боломжтой.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ