• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-07-18 14:34:08

2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 273,784,881 төгрөгийн үнийн дүн бүхий 1,473,375 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Монгол савхи ХК (UYN +14.90%), Женко тур бюро ХК (JTB +7.87%), Сэндли ББСБ ХК (SEND +5.05%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан хүнс ХК (DHU -15.00%), МҮДИКС ХК (MUDX -14.91%), Махимпекс ХК (MMX -10.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,213 ширхэг нэгж эрх 4,800,590 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,589 ширхэг бонд 358,900,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 71,000 ширхэг үнэт цаас 386,950,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,024,435,471 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.14% хувиар өсч, 36,947.58 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,891,755,665,189 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ