• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2023”-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ-Д ЗОЧИЛЛОО

2023-07-10 16:55:10

“Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023”-д уригдсан олон улсын хөрөнгө оруулагч, гадаадын Хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөлөл өнөөдөр (2023-07-10) “Монголын хөрөнгийн бирж”-д зочиллоо.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай хүндэт зочдод Монгол улсын хөрөнгийн зах зээлийн тойм танилцуулгыг хийж, “Networking event”-ээр олон улсын хөрөнгө оруулагчид, Монголын хөрөнгийн биржийн газрын захирлууд болон брокер, дилерийн компаниудын төлөөлөл харилцан туршлага солилцсон юм. 

Үйл ажиллагаанд Deutsche Bank, UBS, JPMorgan, Goldman Sachs,  Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank, Standard Chartered, ING, Lazard Asset Management, Export Finance Australia, MIGA, Clifford Capital, Bank of America, RBC, Barrenjoey Capital Partners, Natixis HK, GIC, Ubique Asset Management, EBRD, IFC, KFW, Canadian Imperial Bank of Commerce зэрэг олон улсын нөлөө бүхий 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ