• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47864.47

( -46.69 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47864.47 -46.69
MSE A Индекс 18360.61 142.56
MSE B Индекс 15410.49 40.08

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-30 16:26:27

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ “БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН 15 ДАХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО

2024-09-30 16:06:31

Мөн энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, биржийн үйл ажиллагааг сурталчлах, олон улсын нүүрсний зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, талууд харилцан санал солилцлоо.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-09-30 11:24:35

2024 оны 9 дүгээр сарын 23-наас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны хооронд өдөрт дунджаар 31,497,169,180.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

2023-06-26 16:13:37
  1. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох ажлын хүрээнд барилгын дотоод зохион байгуулалтын шинэчлэлтийн зураг төсвийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь МХБ/202304075 дугаартай болно.

  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

    1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.

    2. Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.

    3. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг ирүүлнэ.

    4. Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог ЗТ.2.1, ЗТ.6.1, ЗТ.6.2, ЗТ.6.3, ЗТ.6.4, ЗТ.8.1, ЗТ.10.2 тусгай зөвшөөрлийн хуулбарыг ирүүлнэ.

    5. Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 он)-ийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна.

    6. Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 он)-д хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх бөгөөд төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байна. Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022)-д гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.

    7. Голлох болон инженер техникийн ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ.

 Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээр 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс

Утасны дугаар: 11-310470 /2213/

Цахим шуудангийн хаяг: info@mse.mn

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.mse.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ