• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“БИЧИЛ 2” ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2023-06-26 09:54:25

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/102 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Бичил Эй Би Эс плас ТЗК” ХХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нийт 20 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 200,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

“Бичил 2” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

"Бичил Эй Би Эс плас ТЗК” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар ажилласан бөгөөд арилжааны системд нийт 200,000 ширхэг буюу 20,000,000,000 /хорин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг худалдан авахаар нийт 122 хөрөнгө оруулагчийн 123 захиалга бүртгэгдсэнээр арилжаа амжилттай хаагдлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ