• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-06-22 16:08:20

2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 208,205,485 төгрөгийн үнийн дүн бүхий 638,594 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Хот девелопмент ХК (SDT +15.00%), Монгол шуудан ХК (MNP +14.82%), Ард кредит ББСБ ХК (ADB +10.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -13.07%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.03%), Тахь-ко ХК (TAH -6.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 87,491 ширхэг нэгж эрх 13,281,079 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,539 үнэт цаас 115,425,000 төгрөгөөр, 

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц /12,800 тн/ баяжуулсан коксжих нүүрс 10,368,000 юань буюу 4,950,616,320 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц /64,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 7,878,400 ам.доллар буюу 27,061,910,080 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц /64,000 тн/ 1/3 коксжих нүүрс 5,145,600 ам.доллар буюу 17,674,878,720 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 50,024,316,684 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.7% хувиар өсч, 37,108.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,056,092,581,420 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ