• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-06-14 15:01:15

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 528,207,176 төгрөгийн үнийн дүн бүхий 1,247,341 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 30 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бөөний худалдаа ХК (BHL +14.89%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +10.58%), Гермес центр ХК (HRM +8.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мон Бийф ХК (MBF -8.42%), Ремикон ХК (RMC -6.34%), Хар тарвагатай ХК (TVT -4.26% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 967 ширхэг нэгж эрх 718,493 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,342 ширхэг үнэт цаас 132,206,800 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 1,000,000 ширхэг үнэт цаас 1,150,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,811,132,469 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.33% хувиар өсч, 36,161.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,170,128,094,441 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ