• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

2023-06-08 09:08:29

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг  зарлаж байна.

Компанийн оноосон нэр: “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3

Хурал болох газар: “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн www.mse.mn цахим хуудас

Хурал болох өдөр, цаг: 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт

Хурал болох хэлбэр: Зайнаас /Цахим/

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр.

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлах,
  2. Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж батлах,
  3. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох,
  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох,
  5. Бусад

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг,
  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хөтөлбөр,
  3. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
  4. Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөл,
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй анкет,
  6. Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй анкет,
  7. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн төсөл.

Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /энд дарж/ хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Холбоо барих:

Утас: 11-313747-(3112), (3113), (3111), 86811212

И-мэйл: shareholders@mse.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ