• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“ХАСБАНК” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

2023-06-05 21:15:06

"ХасБанк " ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулж нийт хувьцааныхаа 5.0 хувьтай тэнцэх 52,700,000 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 677 төгрөгөөр олон нийтэд санал болгосны дагуу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааны захиалга хаагдсан болно.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн хуваарилалтын үйл ажиллагаа нь андеррайтер компаниуд болох “Райнос Инвестмент ҮЦК” ХХК, “Өлзий Энд Ко Капитал ҮЦК" ХХК-ийн захиалга хүлээн авсан систем болон МХБ-ийн IPO систем хооронд тулгалт хийх, үнэт цаасны дансгүй болон бүртгэл нь системд баталгаажаагүй байгаа харилцагчдын мэдээлэл бүрдсэний дараа буюу захиалга хаагдсанаас хойш ажлын 2-3 хоногт бүрэн хийгдэж дуусахыг мэдэгдье.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ