• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48921.96

( 267.9 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48921.96 267.9
MSE A Индекс 18041.53 161.32
MSE B Индекс 14586.83 120.42

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД БИРЖЭЭР АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ӨМНӨХ САРУУДЫНХААС ХОЁР ДАХИН ӨСЛӨӨ

2025-04-25 19:31:21

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар 1, 2, 3 дугаар сард 678 мянган тонн нүүрс арилжаалсан бол 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд арилжсан нүүрсний арилжааны хэмжээ нийт 1 сая 300 мянган тонныг давсан байна.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-04-25 18:30:55

"Монголын хөрөнгийн бирж" ХК энэхүү сургалтаар хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад зорин ажилладаг.

04-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-25 17:01:18

Энэ өдөр нийт 146,213,296,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-25 14:28:57

2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 180,634,298 төгрөгийн үнийн дүн бүхий 624,093 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жидакс ХК (SOH +14.97%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +5.82%), Үндэсний Хувьчлалын Сан (XOC +3.17%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -13.21%), Түшиг Уул ХК (TUS -11.76%), Бүтээлч Үйлс ХК (BLC-2.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

       -Хөрөнгө оруулалтын сангийн 42,199 ширхэг нэгж эрх 20,720,696 төгрөгөөр,

       -"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц /32,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 4,275,200 ам.доллар буюу 14,766,925,568 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 14,968,280,562 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.23% хувиар буурч, 35,899.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,463,016,285,175 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ