• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-17 14:32:21

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 422,289,031 төгрөгийн үнийн дүн бүхий 1,390,271 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.98%), Улсын их дэлгүүр ХК (UID +4.24%), ЛэндМН ББСБ ХК (LEND +2.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -9.90%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -7.43%), Таван толгой ХК (TTL -6.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

    -Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,073 ширхэг нэгж эрх 29,479,771 төгрөгөөр,

    -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 837 ширхэг бонд 83,700,000 төгрөгөөр,

    -Багцын арилжаанд 110,000 ширхэг үнэт цаас 599,500,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,134,968,802 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1% хувиар буурч, 35930.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,584,714,106,582 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ