• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-16 15:13:49

2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 438,800,494 төгрөгийн үнийн дүн бүхий 1,066,106 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хархорин ХК (HHN +14.97%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +10.38%), Адуун чулуун ХК (ADL +7.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бэрх Уул ХК (BEU -13.04%), Улаанбаатар хивс ХК (UBH -9.09%), Инвескор ББСБ ХК (INV -6.75%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

    -Хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,023 ширхэг нэгж эрх 7,358,516 төгрөгөөр,

    -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,820 ширхэг бонд 182,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 628,159,010 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.51 хувиар буурч, 36294.25 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,675,665,533,557 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ