• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-15 14:29:37

2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 379,477,584 төгрөгийн үнийн дүн бүхий 800,663 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 7 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ремикон ХК (RMC +6.03%), Хай би ойл ХК (HBO +4.96%), Гермес центр ХК (HRM + 0.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Техник импорт ХК (TEX -14.29%), Адуун чулуун ХК (ADL -9.26%), Монинжбар ХК (MIB -8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

    -Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,047 ширхэг нэгж эрх 5,646,065 төгрөгөөр,

    -Хөрөнгөөр баталгаажсан 5,292 ширхэг үнэт цаас 523,317,880 төгрөгөөр,

    -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг бонд 50,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 958,441,529 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.43% хувиар буурч, 36850.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,740,127,295,024 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ