• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН “ИНЧЬЕОН МӨРӨӨДЛИЙН ТӨГӨЛ”-Д МОД ТАРИЛАА

2023-05-15 10:08:40

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлсэн.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хамт олон өнгөрөгч амралтын өдөр /2023-05-13/ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, гурав дахь жилдээ мод тарьсан юм. Манай хамт олон энэ удаа Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Инчьеон Мөрөөдлийн төгөл”-д шар хуайс, нарс зэрэг мод суулгаж анхны усалгаа, арчилгааг хийлээ. 

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр мод тарих үйл ажиллагааг тогтмолжуулах зорилт тавин ажиллаж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ