• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-12 14:29:37

2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 244,122,958 төгрөгийн үнийн дүн бүхий 934,724 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тулпар ХК (TLP +14.99%), Хай би ойл ХК (HBO +6.27%), Айтүүлс ХК (ITLS +4.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монинжбар ХК (MIB -13.04%), Могойн гол ХК (BDL -2.70%), Би ди сек ХК (BDS -2.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

        -Хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,414 ширхэг нэгж эрх 4,144,040 төгрөгөөр, 

        -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг бонд 380,000 төгрөгөөр 

   -"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц, 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 4,489,600 доллар буюу 15,555,790,560 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 15,804,437,558 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

        ТOП-20 индекс 0.11% хувиар өсч, 37383.62 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,849,948,932,666 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ