• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-03 14:29:19

2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 5,443,419,199 төгрөгийн үнийн дүн бүхий 6,013,801 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гутал ХК (GT +15.00%), Бэрх Уул ХК (BEU +15.00%), Айтүүлс ХК (ITLS +13.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шарын гол ХК (SHG -14.98%), Ар баянхангай ХК (ABH -14.89%), Мерекс ХК (MRX -13.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

         -Хөрөнгө оруулалтын 2 сангийн 57,988 ширхэг нэгж эрх 45,638,673 төгрөгөөр,

         -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5943 ширхэг бонд 594,300,000 төгрөгөөр,

         -Багцын арилжаанд нийт 2,828,661 ширхэг үнэт цаас 1,516,125,390 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,599,483,262 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.81% хувиар өсч, 38316.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,989,787,617,708 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ