• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-02 14:38:41

2023 оны 5 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 679,482,860 төгрөгийн үнийн дүн бүхий 2,577,345 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 30 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрчим Баян Өлгий ХК (BOE +15.00%), Хаан банк ХК (KHAN +14.97%), Мерекс ХК (MRX +14.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -4.70%), Монгео ХК (MOG -4.41%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -2.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

       -Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,122 ширхэг нэгж эрх 17,829,626 төгрөгөөр,

      -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг бонд 40,000,000 төгрөгөөр,

      -Багцын арилжаагаар 62,000 ширхэг үнэт цаас 341,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,078,312,486 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.41% хувиар өсч, 38008.7 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,083,339,255,469 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ