• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 27-НЫ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-27 16:49:25

2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 229,411,994 төгрөгийн үнийн дүн бүхий 927,413 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.84%), Женко тур бюро ХК (JTB +12.59%), Айтүүлс ХК (ITLS +12.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Азык ХК (ALD -13.62%), Шивээ овоо ХК (SHV -8.06%), Голомт Банк ХК (GLMT -6.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

      -Хөрөнгө оруулалтын 2 сангийн 65,938 ширхэг нэгж эрхийг 24,961,098 төгрөгөөр,

      -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,000 ширхэг бондыг 400,000,000 төгрөгөөр,

      -Хөрөнгөөр баталгаажсан  150 ширхэг үнэт цаасыг 14,988,000 төгрөгөөр,

      -Багцын арилжаанд нийт 321,704 ширхэг үнэт цаасыг 402,130,000 төгрөгөөр тус тус арилжаалав.

Энэ өдөр нийт 1,071,491,092 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.71% хувиар буурч, 37259.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,606,700,899,540 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ