• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-25 14:34:12

2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 711,473,095 төгрөгийн үнийн дүн бүхий 955,172 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.98%), Ар баянхангай ХК (ABH +14.89%), Азык ХК (ALD +14.72%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -13.89%), Монгол секюритиес ХК (MSC -13.33%), Женко тур бюро ХК (JTB -11.39%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

      -Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,550 ширхэг нэгж эрхийг 5,440,291 төгрөгөөр

      -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,053 ширхэг бондыг 305,300,000 төгрөгөөр тус тус арилжаалав.

Энэ өдөр нийт 1,022,213,386 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.41% хувиар буурч, 37227.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,689,061,693,283 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ