• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-19 14:30:36

2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 306,830,993 төгрөгийн үнийн дүн бүхий 1,187,748 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSХ +14.85%), Ремикон ХК (RMC +10.31%), Таван толгой ХК (TTL +7.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Азык ХК (ALD -14.52%), Женко тур бюро ХК (JTB -12.25%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -11.43%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

       -Хөрөнгө оруулалтын 2 сангийн 34,028 ширхэг нэгж эрхийг 20,522,903 төгрөгөөр,

       -Хөрөнгөөр баталгаажсан 302 ширхэг үнэт цаасыг 30,181,880 төгрөгөөр,

       -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бондыг 10,000,000 төгрөгөөр

   -“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 14,720,000 юань буюу 7,477,318,400 төгрөгөөр тус тус арилжлаа. 

        Энэ өдөр нийт 7,844,854,176 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.71% хувиар өсч, 36726.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,537,611,514,513 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ