• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-10 14:28:22

2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 208,977,352 төгрөгийн үнийн дүн бүхий 511,100 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.98%), Улаансан ХК (UNS +7.21%), Баянгол зочид буудал ХК (BNG +5.82%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -8.82%), Крипто Үндэстэн ХК (CNF -7.25%), Талх чихэр ХК (TCK -6.37%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

          -Хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,087 ширхэг нэгж эрх 19,538,137 төгрөгөөр

          -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 14 ширхэг үнэт цаас 1,399,440 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 229,914,929 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс -0.6% хувиар буурч, 35,801.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,418,199,675,856 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ