• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2023-04-03 12:31:16

"Газар шим үйлдвэр" ХХК нь Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-д заасан тогтоосон үнийн аргаар 2023 оны 3-р сарын 27-ноос 3-р сарын 31-ний өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжааны захиалга авч дууслаа.

Тус компани нийт хувьцааныхаа 16,54% буюу 198,113,207 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 53 төгрөгөөр, 50 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувийг олон нийтэд санал болгож, нийт 10,5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан.

Анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 2,879 хөрөнгө оруулагчаас 216,380,683 ширхэг буюу 11,468,176,199 төгрөгийн үнийн дүн бүхий 2,952 захиалга ирүүлсэн бөгөөд үнэт цаасны танилцуулга, андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн 2,000 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 84.8 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийлээ. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ