• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-28 14:17:02

2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 411,425,340 төгрөгийн үнийн дүн бүхий 872,926 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Би ди сек ХК (BDS +13.11%), Ремикон ХК (RMC +10.34%), Мандал Ирээдүйн Өсөлт (MFG +5.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX  -11.10% ), Булигаар ХК (MBG -9.09%), Монгол шуудан ХК (MNP -5.78% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 94,827 ширхэг нэгж эрхийг 81,045,892 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан 2,324 ширхэг үнэт цаасыг  138,431,892 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,182 ширхэг үнэт цаас 118,117,260 төгрөгөөр арилжигдсан байна.

-Тавантолгой ХК-ийн 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 28,032,000 ам.доллар буюу 98,802,428,160 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Өнөөдөр нийт 99,551,448,452 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOP-20 индекс 1.21 хувиар буурч, 36877.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,593,413,672,142 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ