• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-17 14:30:13

2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 282,508,140 төгрөгийн үнийн дүн бүхий 822,382 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Жидакс ХК (SOH +9.60%), Монос хүнс ХК (MFC +4.13%), Улсын их дэлгүүр ХК (UID +3.46%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин говь ХК (JGV -6.71%), Авто импекс ХК (AOI -5.56%), Нэхээсгүй эдлэл ХК (NXE -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,586 ширхэг нэгж эрхийг 9,694,566 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 664 ширхэг бондыг 66,299,200 төгрөгөөр

-Тавантолгой ХК-ийн 12,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 2,242,560 ам.доллар буюу 7,910,787,379.2 төгрөгөөр

-Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг 5,827,200 ам.доллар буюу 20,555,855,904 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.09 хувиар буурч, 39,547.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,951,716,501,883 төгрөг боллоо. 

Өнөөдөр нийт 28,749,151,423.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ