• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-02-27 13:16:32

2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 461,802,028 төгрөгийн үнийн дүн бүхий 699,059 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS +15.00%), "Дархан гурил тэжээл" ХК (DAR +14.97%) болон "Глобал монголиа холдингс" ХК (HML +14.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бодь Даатгал" ХК (BODI -9.92%), "Айтүүлс" ХК (ITLS -8.77%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -6.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 51,362 ширхэг нэгж эрхийг 23,418,310 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 732 ширхэг бондыг 72,779,470 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 676 ширхэг үнэт цаасыг 67,488,620 төгрөгөөр, багцын арилжаагаар 213,419 ширхэг үнэт цаасыг 499,827,298 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.72 хувиар өсөж, 40,330.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,970,114,705,134 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ