• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-02-10 15:52:15

2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 2,022,113,042 төгрөгийн үнийн дүн бүхий 901,294 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Глобал монголиа холдингс" ХК (HML +14.93%), "Талх чихэр" ХК (TCK +14.48%) болон "Монгол керамик" ХК (KEK +10.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH -10.53%), "Айтүүлс" ХК (ITLS -5.24%) болон "Булигаар" ХК (MBG -3.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,781 ширхэг нэгж эрхийг 6,937,395 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 145 ширхэг үнэт цаасыг 14,479,700 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 239 ширхэг бондыг 23,849,620 төгрөгөөр, багцын арилжаагаар 23,526 ширхэг үнэт цаасыг 14,350,860 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.42 хувиар өсөж, 37,812.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,816,230,156,624 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ