• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67525.22

( -28.22 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67525.22 -28.22
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-02-06 14:53:28

2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 538,983,462 төгрөгийн үнийн дүн бүхий 7,826,717 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Крипто Үндэстэн" ХК (CNF +11.94%), "Булигаар" ХК (MBG +8.40%) болон "Ремикон" ХК (RMC +6.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -11.12%), "Голомт Банк" ХК (GLMT -8.58%) болон "Мон Бийф" ХК (MBF -3.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,865 ширхэг нэгж эрхийг 15,043,960 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 15 ширхэг үнэт цаасыг 1,500,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 196,200 төгрөгөөр, багцын арилжаагаар 50,000 ширхэг үнэт цаасыг 250,000,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.57 хувиар буурч, 37,829.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,827,362,721,609 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ