• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67525.22

( -28.22 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67525.22 -28.22
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-02-02 13:38:30

2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 2,987,959,800 төгрөгийн үнийн дүн бүхий 1,423,642 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт проперти групп" ХК (BBD +15.00%), "Сонсголон бармат" ХК (SSG +15.00%) болон "Багануур" ХК (BAN +14.91%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн" ХК (CNF -13.69%), "Бодь Даатгал" ХК (BODI -5.50%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -4.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,040 ширхэг нэгж эрхийг 10,657,367 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 37 ширхэг үнэт цаасыг 3,698,900 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг бондыг 1,000,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.78 хувиар өсөж, 38,063.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,903,826,924,647 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ