• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67525.22

( -28.22 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67525.22 -28.22
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-02-01 13:55:53

2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 973,245,070 төгрөгийн үнийн дүн бүхий 1,324,945 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жидакс" ХК (SOH +4.17%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (EER +2.89%) болон "Шарын гол" ХК (SHG +1.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" ХК (BNG -12.75%), "Сүү" ХК (SUU -7.03%) болон "Ремикон" ХК (RMC -6.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,830 ширхэг нэгж эрхийг 13,918,080 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,465 ширхэг үнэт цаасыг 146,329,210 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,152 ширхэг бондыг 114,959,880 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.53 хувиар буурч, 37770.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,891,899,259,125 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ