• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67525.22

( -28.22 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67525.22 -28.22
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-31 14:04:42

2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 398,226,163 төгрөгийн үнийн дүн бүхий 856,973 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Материалимпекс" ХК (MIE +14.47%), "Ариг гал" ХК (EER +12.20%) болон "Крипто Үндэстэн" ХК (CNF +9.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булигаар" ХК (MBG -11.47%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -9.40%) болон "Айтүүлс" ХК (ITLS -5.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 39,502 ширхэг нэгж эрхийг 4,925,672 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 77 ширхэг бондыг 7,684,920 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.77 хувиар өсөж, 37,973.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,914,102,319,263 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ