• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67525.22

( -28.22 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67525.22 -28.22
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-30 14:24:52

2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 711,282,031 төгрөгийн үнийн дүн бүхий 1,504,498 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жидакс ХК (SOH +13.83%), "Крипто Үндэстэн ХК (CNF +12.57%) болон "Жуулчин дюти фрий ХК (SUL +11.19%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган ХК (HGN -14.00%), "Фронтиер Лэнд Групп ХК (MDR -10.00%) болон "Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8911 ширхэг нэгж эрхийг 3,270,651 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 304 ширхэг бондыг 30,365,220 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 101 ширхэг үнэт цаасыг 10,100,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.49 хувиар буурч, 37,682.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,922,690,129,329 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ