• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67532.96

( -20.48 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67532.96 -20.48
MSE A Индекс 25134.85 -84.66
MSE B Индекс 15160.12 40.97

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-23 13:37:01

2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 320,780,401 төгрөгийн үнийн дүн бүхий 1,530,068 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хархорин" ХК (HHN +15.00%), "Могойн гол" ХК (BDL +14.68%) болон "Жидакс" ХК (SOH +14.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түшиг Уул" ХК (TUS -13.33%), "Гутал" ХК (GTL -9.08%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -8.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,633 ширхэг нэгж эрхийг 4,485,415 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,891 ширхэг үнэт цаасыг 188,910,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,270 ширхэг бондыг 126,549,030 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.55 хувиар буурч, 37825.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,880,259,146,311 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ