• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67532.96

( -20.48 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67532.96 -20.48
MSE A Индекс 25134.85 -84.66
MSE B Индекс 15160.12 40.97

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-20 16:32:35

2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 283,717,680 төгрөгийн үнийн дүн бүхий 1,614,380 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG +15.00%), "Жуулчин дюти фрий" ХК (SUL +11.74%) болон "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +8.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" ХК (MIE -14.48%), "Гермес центр" ХК (HRM -10.01%) болон "Тав" ХК (TAV -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,204 ширхэг нэгж эрхийг 3,015,172 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 187 ширхэг бондыг 17,993,400 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.96 хувиар буурч, 38035.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,888,598,768,131 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ