• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67535.97

( -17.47 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67535.97 -17.47
MSE A Индекс 25131.07 -88.44
MSE B Индекс 15160.12 40.97

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-19 13:32:22

2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 320,909,384 төгрөгийн үнийн дүн бүхий 1,421,574 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Таван толгой" ХК (TTL +14.92%), "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN +14.81%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +14.68%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -12.27%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -11.03%) болон "Тав" ХК (TAV -8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,676 ширхэг нэгж эрхийг 7,794,041 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг бондыг 285,120 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 2.08 хувиар өсөж, 38403.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,950,112,515,235 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ