• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67554.66

( 1.22 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67554.66 1.22
MSE A Индекс 25142.97 -76.54
MSE B Индекс 15160.12 40.97

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-13 13:38:07

2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 2,079,336,661 төгрөгийн үнийн дүн бүхий 10,921,778 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг Медиа Групп" ХК (TNGR +14.92%), "Монгол Базальт" ХК (MBW +9.32%) болон "Хай Би Ойл" ХК (HBO +7.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн" ХК (CNF -14.16%), "Монголын Хөрөнгийн Бирж" ХК (MSE -7.30%) болон "Сэндли ББСБ" ХК (SEND -3.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,093 ширхэг нэгж эрхийг 3,826,617 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 403 ширхэг бондыг 39,973,630 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 4,851 ширхэг үнэт цаасыг 484,352,130 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.26 хувиар өсөж, 37060.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,863,215,194,355 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ