• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67554.66

( 1.22 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67554.66 1.22
MSE A Индекс 25142.97 -76.54
MSE B Индекс 15160.12 40.97

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-10 13:33:49

2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 249,817,052 төгрөгийн үнийн дүн бүхий 627,079 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE +15.00%), "Блюскай секьюритиз" ХК (BSKY +15.00%) болон "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +14.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс чацаргана" ХК (CHR -12.93%), "Крипто Үндэстэн" ХК (CNF -7.34%) болон "Мик холдинг" ХК (MIK -6.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 26,791 ширхэг нэгж эрхийг 8,102,085 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 36 ширхэг бондыг 3,470,200 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.06 хувиар буурч, 36,957.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,807,063,185,927 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ