• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67581.67

( 28.23 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67581.67 28.23
MSE A Индекс 25158.48 -61.03
MSE B Индекс 15170.75 51.6

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-06 13:47:35

2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 150,831,026 төгрөгийн үнийн дүн бүхий 497,397 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +12.26%), "Түмэн шувуут" ХК (TUM +3.01%) болон "Богд Банк" ХК (BOGD +1.87%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" ХК (HRM -8.63%), "Женко тур бюро" ХК (JTB -7.12%) болон "Дархан нэхий" ХК (NEH -4.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,837 ширхэг нэгж эрхийг 11,889,821 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 580 ширхэг үнэт цаасыг 58,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бондыг 96,500 төгрөгөөр, багцын арилжаагаар 338,119 ширхэг үнэт цаасыг 608,614,200 төгрөгөөр  арилжааллаа.

ТOP-20 индекс 0.81 хувиар буурч, 37015.83 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,777,439,227,980 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ