• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67581.67

( 28.23 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67581.67 28.23
MSE A Индекс 25158.48 -61.03
MSE B Индекс 15170.75 51.6

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-05 13:54:01

2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 175,931,346 төгрөгийн үнийн дүн бүхий 683,697 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель" ХК (MDZ +14.97%), "УБ-БҮК" ХК (BUK +12.93%) болон "Мон Бийф" ХК (MBF +3.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -13.02%), "Монгол шуудан" ХК (MNP -6.26%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -5.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,835 ширхэг нэгж эрхийг 3,508,515 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 2,566 ширхэг үнэт цаасыг 256,434,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 705 ширхэг бондыг 70,416,700 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.07 хувиар буурч, 37,318.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,794,172,321,096 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ