• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67452.54

( -100.9 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67452.54 -100.9
MSE A Индекс 25136.05 -83.46
MSE B Индекс 15177.62 58.47

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-03 13:17:05

2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 214,739,810 төгрөгийн үнийн дүн бүхий 725,826 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Сэлэнгэ сүрэг ХК (SES +14.79%), Гермес центр ХК (HRM +14.37%) болон УБ-БҮК ХК (BUK +14.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Стандарт ноос ХК (ALI -12.72%), Махимпекс ХК (MMX -11.97%) болон Ариг гал ХК (EER -7.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,509 ширхэг нэгж эрхийг 40,375,368 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 5 ширхэг үнэт цаасыг 500,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.42 хувиар буурч, 37,157.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,800,639,017,818​​​​​​​ төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ