• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67661.67

( 108.23 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67661.67 108.23
MSE A Индекс 25191 -28.51
MSE B Индекс 15161.1 41.95

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-12-28 13:39:53

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 606,480,380 төгрөгийн үнийн дүн бүхий 773,810 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.02%), "Ард Даатгал" ХК (AIC +11.21%) болон "Богд Банк" ХК (BOGD +10.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монноос" ХК (MNS -14.89%), "Махимпекс" ХК (MMX -7.89%) болон "Ариг гал" ХК (EER -4.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 62,045 ширхэг нэгж эрхийг 21,829,840 төгрөгөөр, тендер арилжаагаар "Мон Бийф" ХК -ийн 12,545,134 ширхэг үнэт цаасыг 570,803,597 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж, 36851.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,789,845,738,956 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ