• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67379.63

( -173.81 -0.26% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67379.63 -173.81
MSE A Индекс 25105.33 -114.18
MSE B Индекс 15177.71 58.56

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-12-27 14:34:28

2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 1,442,270,220 төгрөгийн үнийн дүн бүхий 1,864,966 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Крипто Үндэстэн" ХК (CNF +14.73%), "Женко тур бюро" ХК (JTB +10.95%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +10.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -12.99%), "Хөх ган" ХК (HGN -9.78%) болон "Ариг гал" ХК (EER -3.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 54,611 ширхэг нэгж эрхийг 21,261,475 төгрөгөөр, багцын арилжаагаар 781,944 ширхэг үнэт цаасыг 2,945,977,764 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бондыг 241,534 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.56 хувиар өсөж, 36,690.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,752,643,881,873 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ