• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49570.1

( 98.35 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49570.1 98.35
MSE A Индекс 19397.79 80.87
MSE B Индекс 15015.2 -130.36

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2022-12-26 10:06:25

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь нийт хувьцааныхаа 34 хувь буюу 119,157,603  ширхэг хувьцааг нэг бүрийг нь 100 төгрөгөөр тогтоосон үнийн аргаар олон нийтэд санал болгож, 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүллээ. 

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нар  Монголын хөрөнгийн биржийн 6,871 дэх удаагийн арилжааг ёслол төгөлдөр нээж, хүндэтгэлийн цан цохилоо. 

Хүндэтгэлийн цан цохих ёслолын арга хэмжээг Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нээж үг хэлсэн бөгөөд тэрээр:

-“Монголын Хөрөнгийн Бирж анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш 32 дох жилийн ойн босгон дээр олон нийтийн болох томоохон процесс эхэлж байна. Энэ олон нийтийн болох процесс бол төр засгаас гарсан маш чухал бодлогын үр дүн юм. Ялангуяа энэ парламентын хувьд хөрөнгийн зах зээлийг дэмжсэн маш чухал шийдвэрүүд гарсан. Үүний нэг болох "Шинэ сэргэлтийн бодлого"-ын дагуу төрийн өмчит компаниудын засаглалыг олон нийтийн хяналтад шилжүүлнэ гэсэн томоохон зорилгын хүрээнд  төрийн өмчийн 25-н компанийг олон нийтийн болгохоор шийдвэр гарсан. Үүний хамгийн эхний компани болох "Монголын Хөрөнгийн Бирж" өнөөдөр олон нийтийн болох арилжааны захиалгаа  эхлүүлж байна. Энэхүү  IPO нь өөрөө хэд хэдэн онцлогтой бөгөөд үнэхээр олон нийтэд хүрэх, олон нийтийн хүрэлцээг хангах томоохон IPO байгаа юм. Учир нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд таваас дээш хувийг эзэмших нь хуулиараа хориотой. Түүнчлэн улс төрийн нөлөө бүхий этгээдүүд болон түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд энэхүү IPO-д оролцох боломжгүй. Биржийн IPO-н хувьд  119,157,603 ширхэг хувьцаа гаргаж байгаа бөгөөд энэхүү хувьцааны хуваарилалт нь олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн байгаа. Хуваарилалтын процессыг харахад нийтдээ манай IPO-ын үр дүнд 60-аас 70 мянган хүн Монголын Хөрөнгийн Биржийн хувьцааг эзэмших боломжтой. Жинхэнэ утгаараа олон нийтийг хамарсан, томоохон IPO гэдгийг онцолж хэлмээр байна. Ийнхүү өнөөдөр манай түүхэн баярын өдөр хүндэтгэн ирсэн хүндэт зочид та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье” гэлээ. 

Мөн УИХ-ын гишүүн, МУ-ын Сангийн сайд, Б. Жавхлан үг хэлсэн бөгөөд тэрээр:

-"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийг олон нийтэд нээлттэй компани болгох энэхүү түүхэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшлийн шинэ түүхийг хамтдаа бүтээлцэж байгаа түүхэнд тэмдэглэх өдрийн мэндийг дэвшүүлье. Бид эдийн засаг, худалдаагаа либералчилж чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжихтэй зэрэгцэн, тэртээ 1991 онд МХБ ТӨХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэлх 30 гаруй жилийн хугацаанд Хөрөнгийн бирж маань түүхэн үүргээ биелүүлж ирснийг юуны өмнө энд тэмдэглэн хэлье. Харин бид энэ мөчид Монголын хөрөнгийн зах зээлийн дараагийн хөгжлийн загварыг хамгийн оновчтой зоримгоор тодорхойлж төр хувийн хэвшлийн зохистой харьцааг хангах замаар төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг олон нийтийн хяналт, мэргэжлийн байгууллагуудын оролцоонд тулгуурлан нээлттэй хувьцаат компани хэлбэрээр хөгжүүлэх түүхэн цаг үе бидний өмнө ирлээ.

Эрхэм нөхдөө МУ-ын Их Хурал, Засгийн Газраас “Алсын хараа 2050” МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрэх, эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн стратегийн бодлогоо амжилттай хэрэгжүүлэх үүднээс төрийн өмчит компаниудын төрийн эзэмшлийн хувьцааг олон нийтэд санал болгох замаар төрийн хувь оролцоог бууруулж олон нийтийн хяналтаар дамжуулан санхүүгийн сахилга баттай, засаглал үйл ажиллагааны  хувьд ил тод, үр ашигтай компанийг бий болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Бид энэхүү урт хугацааны зорилтот ажилдаа хүрэх анхны шанг амжилттай татсан. Тухайлбал энэ удаагийн парламентаас 2022-2023 онд багтаан төрийн өмчийн 25 компани, төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох УИХ-ын 2022 оны 16 дугаар тогтоолыг баталж гаргасан юм. Ингэснээр төрийн өмчит компани дахь иргэд олон нийтийн оролцоог дээшлүүлэх нөхцөл бүрдээд зогсохгүй хөрөнгийн зах зээлд оролцон өгөөж хүртэх сонирхолтой иргэд олон нийт, нөгөө талаас хөрөнгийн зах зээлээр дамжуулж хөрөнгө оруулалт санхүүжилт татах компани, аж ахуйн нэгжүүдийн тоо нь эрс нэмэгдэх нь дамжиггүй болж байна. Энэхүү үйл явдал нь МУ-ын санхүүгийн салбарыг олон тулгуурт байдлаар хөгжих гол хурдасгуур болох ёстойг онцгойлон дурдаж байна.” гэлээ

Мөн энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Инвескор капитал” ҮЦК -ийн ТУЗ-ын дарга Г.Уянгахишиг  нар үг хэллээ.

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн анхдагч зах зээлд санал болгож буй үнэт цаасны захиалгыг  өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 26, 27, 2830-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд IPO системээрээ дамжуулан хүлээн авна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ